Малын ашиг шимийн үзүүлэлт тодорхойлох ажил зохион байгууллаа.

Хэмжилт

Малын ашиг шимийн үзүүлэлт тодорхойлох ажил зохион байгууллаа.

Дархан-Уул аймгийн ХХААГ-ын Мал үржлийн албанаас ХХААХҮЯ-наас өгсөн чиглэлийн дагуу мал бүртгэлжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх, олон улсын технологийн хөгжил дэвшилттэй нийцүүлэх, үржилд ашиглаж буй баталгаажсан үүлдэр омог цөм сүргийн малыг ялган тэмдэглэн бүртгэлд хамруулах, нийт хээлтүүлэгчийн мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид төвлөрүүлэн ялган тэмдэглэн бүртгэлд хамруулах, төвийн бүсийн үхэр сүргийг ялган тэмдэглэн бүртгэлд хамруулахаар зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2022 оны 10 дугаар сарын эхний 7 хоногт ХХААХҮЯ-ны харъяа “Судалгааны хөгжлийн төв”-ийн холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран Орхон сумын Энхтал багийн 2 малчин өрхийн 85 толгой бод, бог малд биеийн ерөнхий хэмжилт хийх ажлыг зохион байгууллаа.