Малын ээмэгжүүлэлт, бүргэлжүүлэлтийн ажлыг орон нутагт зохион байгуулж байна.

Мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, бүртгэх, хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор 2017 онд “Малын генетик нөөцийн тухай” хуулийг баталж, малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд зохион байгуулан ажиллаж байна. Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн санд оруулах ажлыг аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт ажиллаж буй Малын үржил, бүртгэл мэдээлэл хариуцсан мал зүйч мэргэжилтнүүд хариуцан гүйцэтгэх бөгөөд малыг ялган тэмдэглэх ажлыг орон нутгийн мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд, малчид хамтран хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар манай аймгийн 4 суманд 152,8 мянган толгой малыг ээмэглэн, бүртгэлжүүлэхээс 38,0 мянган толгой мал ялган тэмдэглээд байна. Намрын технологиийн ажил эхэлсэнтэй холбогдуулан Мал үржлийн албаны мэргэжилтэн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Шарын гол суманд ажиллаж, 2 өрхийн 1059 толгой бог малыг ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх ажлыг газар дээр нь эхлүүллээ.
Ээмэгжүүлж бүртгэлжүүлэх ажлын хүрээнд:
Малын удам гарвалийн талаарх мэдээллийг бүртгэх, хянан баталгаажуулах
Малын үржүүлгийн мэдээллийг бүртгэх баталгаажуулах ашиглах
Малын ашиг шимийг бүртгэх баталгаажуулах
Малын эрүүл мэндийн байдлыг бүртгэх баталгаажуулах
Малын шилжилт, хөдөлгөөнийг бүртгэх
Алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх ажлууд үргэлжлэн хийгдэх болно.