Байгууллагын түүх
Тус байгууллага нь 2005 оны 02 дугаар сарын 04-д аймгийн Засаг даргын 42 дугаар захирамжаар төрийн үйлчилгээний албан хаагчид болох 5,5 хүний орон тоотойгоор “Хүнс, хөдөө аж ахуйн газар” нэртэйгээр анх байгуулагдсан. Тухайн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 2 өрөөг түрээслэн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд урд өмнө ямар нэг байгууллагын уламжлал байгаагүйгээр онцлог байсан. 2007 оны намар Дархан сумын 8-р багт байрлалтай 2 давхар байрыг улсын төсвөөр худалдан авч, түрээсийн байрнаас гарч, өөрийн ажлын байртай болсон.
2009 оны 1 дүгээр сараас эхлэн Монгол улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолын дагуу “Хүнс, хөдөө, аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар” нэртэйгээр шинэчилэгдэж, төрийн албаны тухай хуулийн дагуу үндсэн албан хаагчид болох хүнсний, газар тариалангийн, мал эмнэлгийн, лабораторийн эрхлэгч, мал үржлийн мэргэжилтнүүд төрийн үйлчилгээний албан хаагчаас төрийн захиргааны албан хаагчид шилжиж, үндсэн үйл ажиллагаанаас гадна жижиг, дунд үйлдвэрийн асуудал нэмэгдэн орж ирж, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах алба, Мал үржлийн алба, Мал эмнэлгийн алба гэсэн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж ирсэн байна.
Мөн 2014 онд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор “Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар” болгон дахин өөрчлөгдөж, хүнд, хөнгөн үйлдвэрийн асуудал бүтэц, орон тоонд нэмэгдэн орж, жижиг, дунд үйлдвэрийн ажил Хөдөлмөрийн яамны харъяа шилжиж, үндсэн бүтцээс хасагдаж, 4 хэлтсийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа үргэлжүүлсэн байна.
Монгол улсад яамдын бүтцийн өөрчлөлтүүд орсноор 2015 оны 01 дүгээр сарын 12-ны 8-р тогтоолоор ”Хүнс, хөдөө аж ахуйн газар” гэсэн нэртэй болсон байна.
Тус газар нь 2017 онд дахин бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, Үйлдвэр худалдаа, үйлчилгээний, Мал эмнэлгийн, Мал аж ахуйн гэсэн ажил, мэргэжлийн 3 алба, мал эмнэлэг, ариун цэврийн лабораторитой, нийт 20 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаад 2019 оны 01-р сарын 01-нээс Монгол улсын Засгийн Газрын 2018 оны 267 дугаар тогтоолыг үндэслэн ХХААХҮСайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ны А-209 тоот тушаалын дагуу шинэ бүтэц зохион байгуулалтад орж Захиргаа аж ахуйн алба, Мал үржлийн алба, Үйлдвэр худалдаа, үйлчилгээний алба гэсэн 3 алба, нийт 20 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Монгол улсын Засгийн Газрын 2018 оны 267 дугаар тогтоолын дагуу тус газрын Мал эмнэлгийн алба нь аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн Газар болон өөрчлөгдөж үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн 2023 онд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны "Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 417 дугаар тогтоолын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Сайдын 2023 оны А/18 дугаар тушаалаар бүтэц, орон тоо өөрчлөгдөн Захиргаа аж ахуйн алба, Мал үржлийн алба, Үйлдвэр, худалдаа үйлчилгээний алба, Хяналтын алба гэсэн 4 алба, 25 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Газрын удирдлагууд:
Зунайн Нэргүй Газрын даргаар 2005.02 сараас-2014.11 сар
Цоодол Энхжаргал /Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/ 2014.11 сараас – 2016.08 сар
Зунайн Нэргүй Газрын даргаар 2016.08 сараас - 2017.02 сар
Оюунбадам Чимэдцэрэн /Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч,Газрын даргаар 2017.02.14–2019.05.01 /
Зунайн Нэргүй /Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2019.05.02-2021.02.18, 2023.01.16-2023.03.16/
Түвдэндорж Ганболд /Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2021.02.19-2023.01.16, Газрын даргаар 2023.03.16-аас/